“Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” дэлхийд анхны гэсэн гурван нээлтийг хийлээ

  “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” -ийн ерөнхий редактор, Их өгөгдлийн стратегийн түшиц лабораторийн захирал, профессор Лянь Юйминтэй хийсэн ярилцлага

Редакторын тэмдэглэл: Дэлхийн анхны их өгөгдлийн нэр томьёог системтэйгээр судалж гаргасан, олон хэлний ухаалаг, мэргэжлийн толь болох “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” (20 боть) нь 2021 оны 5-р сард Шинжлэх Ухааны Хэвлэлийн газраас хэвлэгдэн гарч, дэлхийн хэмжээнд тараагджээ. “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” номын эмхтгэх явц болон номын шинэлэг агуулга, ач холбогдлыг тодорхой ойлгох зорилгоор сурвалжлагч “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” номны ерөнхий редактор, Их өгөгдлийн стратегийн түшиц лабораторийн захирал, профессор Лянь Юйминтай ярилцжээ.

Сурвалжлагч: “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь ” бол их өгөгдлийн нэр томьёоны талаар системтэй судалгаа хийсний үндсэн дээр гарсан дэлхийн анхны олон хэлийн ухаалаг мэргэжлийн толь юм. Судалгааны ажлын талаар та танилцуулахгүй юу?

Лянь Юймин: Өнөөгийн ертөнцөд мэдээлэл технологийн шинэчлэл өдөр ирэх тусам хувьсаж, дижиталчлал, сүлжээ, оюун ухаан ч мөн гүнзгий хөгжиж, хөдөө аж ахуйн соёл иргэншил, аж үйлдвэрийн соёл иргэншлийг дагаад хүн төрөлхтөн дижитал соёл иргэншлийн шинэ эринд ирсэн байна. Соёл иргэншлийн шилжилтийн ард дижитал соёл иргэншлийн дүрмийг хурдацтай өөрчлөх шаардлага тавигдаж байна. Улсын хэмжээний анхны их өгөгдлийн цогц туршилтын үндсэн бүс болсон Гуйян анх удаа “дижитал толь” хэмээх ойлголтыг нэвтрүүлж, мөн “дижитал толь” төслийг эрчимтэй хэрэгжүүлж, дэлхийн хамгийн анхны олон хэлний их өгөгдлийн стандартыг судалж, эмхтгэн гаргалаа. Цаашдаа их өгөгдлийн стандарт нэр томьёоны системийг бий болгох, нийтийн ярианы системийг бүрдүүлэх, олон салбарт харилцаа холбооны гүүр болох, дэлхий даяар дижиталжсан, ухаалаг хөгжлийн боломжийг хамтдаа олж авахад туслах, их өгөгдлийн хөгжил болон хууль эрх зүй, аюулгүй байдал, засаглал гэх мэт тулгамдсан асуудлууд дээр арга зам олох зорилт тавин ажиллаж байна.

Шинжлэх ухааны мэдлэгийн хэлний зөөвөрлөгч болохын хувьд нэр томьёо нь шинжлэх ухаан, технологи, эрдэм шинжилгээний хэл ярианы тогтолцоог нэгдмэл болгоход дэмжлэг үзүүлэх мэдээллийн үндсэн нөөц бөгөөд хүн төрөлхтний ​​мэргэн ухааныг илэрхийлж, шинжлэх ухаан, технологийн дэвшил, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшлийг тусгадаг. “Эря” -гийн 19 боть номын 16-г нь эд зүйлсийн нэрийг тайлбарлахад ашигладаг бөгөөд энэ нь манай улсын анхны нэвтэрхий толь бичиг байсан юм. “Мэнси Би Тан” анх удаа “газрын тос” гэж нэрлэснээр манай улсад энэ үг одоо хүртэл ашиглагдаж байгаа. Өнөөдрийг хүртэл уламжлагдан ирсэн шинжлэх ухаан, технологийн нэр томьёонууд нь шинжлэх ухаан, технологийн ухагдахуунуудад нэршил өгөх тухай мэргэдийн гүн гүнзгий сэтгэлгээг тусгаж, урт хугацааны соёлын өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн солилцоонд арилшгүй хувь нэмэр оруулсан юм. Дэлхий ертөнцөд зуун жилд үзэгдээгүй томоохон өөрчлөлтүүд бий болж, тэсрэлтэд технологиуд ар араасаа гарч, шинэ ойлголт, шинэ онол, шинэ арга барилууд байнга гарч ирсээр байна. Шинжлэх ухааны дэвшилтэт суурь судалгаа, шинэ шинжлэх ухааны салбар, шинжлэх ухааны шинэ системд үйлчлэх нь шинэ эрин үед шинжлэх ухаан, технологийн нэр томьёог стандартчилахад тасралтгүй анхаарлын төвд байна. Шинжлэх ухааны нэр томьёо, нэршлийн хүрээнд ажиллахдаа хамгийн гол анхаарч буй зүйл маань гэвэл шинжлэх ухааны дэвшилтэт суурь судалгаа, шинжлэх ухааны шинэ салбар, шинжлэх ухааны шинэ системд тус дэм болж ажиллах юм.

“Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” бол Их өгөгдлийн стратегийн түшиц лаборатори болон дотоод гадаадын олон арван мэргэжлийн байгууллагууд, олон зуун мэргэжилтэн, эрдэмтдийн хамтын хүчин чармайлтын үндсэн дээр хийгдсэн, дэлхийн анхны их өгөгдлийн нэр томьёоны талаар системчилсэн судалгаа хийж гаргасан олон хэлний ухаалаг мэргэжлийн толь бичиг юм. “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” нь дэлхийд анхны гэсэн гурван тодотголыг бий болгосон. Энэ нь анх удаа олон улсын нийтлэг дүрэм журамд нийцсэн нэгдсэн, стандартчилагдсан их өгөгдлийн нэр томьёоны системийг бүтээж, бүх нэр томьёогоо Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн Нэр томьёоны хянан тогтоох хорооноос мэргэжлийн түвшинд хянуулж эрх бүхий зөвшөөрлөө тогтоолгосон явдал юм. Мөн анх удаа дэлхийн 21 хэлийг хамарсан их өгөгдлийн стандарт нэр томьёоны олон хэлний орчуулгын харьцуулалтыг хэрэгжүүлж, нийт “Бүс ба Зам” төслийн улсуудад орчуулгын үйлчилгээг үзүүлж чадахаар болов. Мөн их өгөгдлийн олон хэл дээрх номын санг анх удаа бий болгож тухайн цагт нь шууд унших бололцоог бий болгосон. ” Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” нь дэлхийн их өгөгдлийн талбарыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж, цаашлаад орчин үеийн инновацийг дижитал технологоор удирдан чиглүүлэхийн тулд мөн дэлхийн дижитал соёл иргэншлийн хөгжилд хувь нэмэр оруулахын тулд Хятад хэл дээрх их өгөгдлийн нэр томьёог суурь болгон бусад олон хэл дээрх нэр томьёотой харьцуулалт хийж ерөнхий нэр томьёоны стандарт агуулгын системийг нэвтрүүлж байгаа юм.

Сурвалжлагч: “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” бол салбарын ирээдүйд хийж буй томоохон  инновацийн үр дүн юм. Судалгаа, эмхтгэх явцдаа судалгааны алсын хараа, мэргэжлийн ур чадвар, шинэлэг байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?

Лянь Юймин: Таны хэлсэнчлэн “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” нь дэлхийн хэмжээний, салбар дамнасан, мэргэжлийн, нээлттэй их өгөгдлийн онолын судалгааны инновацийн үр дүн юм. Энэ маань өөрөө дэлхийн хэмжээнд салбарын цаашдын хүрээг судалдаг бөгөөд олон улсын хэмжээнд яривал анхных болохоор судлах, эмхтгэх үйл явцад тулгарах бэрхшээл нь танд төсөөлөгдөж байгаа байх. Тиймээс судалгаа, найруулгын явцад бид нөөц, механизмын инновацийг нэгтгэхэд бүх хүчээ дайчилж, ирээдүйтэй, мэргэжлийн, шинэлэг үр дүнг гаргахын тулд судалгаа,хянан тогтоох, орчуулга болон хэвлэлтийн бүхий л үйл явцад хамгийн мэргэжлийн баг болон хатуу стандартыг баримталдаг.

“Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” бол Их өгөгдлийн стратегийн түшиц лаборатори, гадаад, дотоодын олон арван мэргэжлийн байгууллагууд, олон зуун шинжээчтэй хамтран ажиллаж, эдгээр эрдэмтдийн хамтын хүчин чармайлт, хамтын мэргэн ухааны үр дүн бөгөөд бидний хийсэн судалгаа нь  их өгөгдлийн стратегийн таван гол лаборатори болон гадаад дотоодын олон зуун шинжээчдийн мэргэжлийн ур чадварыг бүрэн дүүрэн гаргаж чадсан. Үг сонголтын хувьд гэвэл мэргэжилтнүүдийн сонгосон үг болон эрх бүхий мэдээллийн сантай хосолсон байдлыг дэмждэг. Тодорхойлбол, шинжлэх ухааны эшлэлийн индекс (SCI), нийгмийн шинжлэх ухааны эшлэлийн индекс (SSCI), инженерийн индекс (EI), шинжлэх ухаан, технологийн хурлын тэмдэглэлийн индекс (ISTP) гэсэн дөрвөн эрх бүхий хайлтын мэдээллийн санд төвлөрч, CNKI-ийн мэдлэгийн сүлжээний платформ, их өгөгдөлтэй холбоотой томоохон ном зохиолтой уялдуулж, “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь”-ийн үндсэн хэлний санг бий болгохын хажуугаар судлаачдын судалгааны үр дүнг удирдлага болгон, үгийн төрөл нь нарийвчлалтай, шинжлэх ухаанч, бодит хэрэглээтэй зэргийг чухалчилсан болно. Зөвшөөрлийн хувьд гэвэл Үндэсний шинжлэх ухаан техникийн нэр томьёо тогтоох комисс нь дотоод гадаадын олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хамаарал бүхий эрдэмтдийн материалыг нэгтгэсэн ба үүнд, Хятадын ШУА-ийн хүрээлэнгүүд, Цэргийн шинжлэх ухааны академи, Үндэсний мэдээллийн төв, ЮНЕСКО-ийн олон улсын инженерийн мэдлэгийн төв, Бээжингийн их сургууль, Цинхуа их сургууль, Хятадын Ардын их сургууль, Жэжян их сургууль, Хятадын улс төр хуулийн их сургууль, Висконсины их сургууль, Хятадын Харилцаа Холбооны Институт, Хятадын Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн Академи, Хятадын Стандартчиллын Үндэсний Хүрээлэн гэх нэгж бүхий байгууллагын 60 гаруй эрдэмтэн бичгээр саналаа ирүүлж, мөн 10 удаагийн тусгай хянан шалгах хурлыг зохион байгуулсан. Орчуулгын тал дээр,Хятад дахь Бичгийн орчуулгын үйлчилгээний 5А түвшний гэрчилгээ авсан цорын ганц хэлний үйлчилгээ хангагч – GTCOM нь орчуулгын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулдаг ба илүү мэргэжлийн, илүү оновчтой, илүү өргөн цар хүрээтэй байх тал дээр эх материалаас оновчтой үгсийг сонгон, үг үсгийн алдаагүй, нэвт шувт засаж тогтоохыг зорьдог бөгөөд орчуулгын үг хэллэг болон тэдний хэлхээ хамаарлыг стандартын дагуу, салбар бүрийн онцлог үгсийг баримттай, эрдэм шинжилгээний шинжтэй үгсийг судалгаа шинжилгээтэй, асуудалтай болон эргэлзээтэй үгсийг илүү оновчтой, улс төрийн ойлголтын зөрөөгүй байх зарчмыг баримталдаг. Хэвлэлийн хувьд “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” нь Шинжлэх Ухааны Хэвлэлийн газраас хэвлэгдэн гарсан. Нэр нөлөө бүхий хэвлэлийн газар болох Хятадын Шинжлэх Ухааны Хэвлэл Болон Медиа Групп нь Хятад улсын хамгийн том, нэгдсэн шинжлэх ухааны хэвлэх байгууллага ба Хятад улсын гурван том медиа группийн нэг юм. Шинжлэх ухааны хэвлэл учраас, хэвлэлийн түвшин мэргэжлийн өндөр зэрэглэлийн, чанарын хатуу шалгалттай, хэвлэх үйл явц болон шинжлэх ухааны тал дээр, хэвлэх салбарт олны таашаалд хүрсэн байгууллага юм. “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” нь хэвлэлтийн явцдаа,  Хятад улсын “Арван дөрөв дэх 5 жилийн төлөвлөгөөнд тусгасан гол хэвлэлийн төсөл”-д амжилттай бүртгэгдэж, мэргэжлийн, стандартын дагуу болон цар хүрээний хувьд өндөр чанартай нэвтэрхий толь бичиг болон хэвлэгдэн гарсан.

Сурвалжлагч: Их өгөгдлийн нэр томьёоны талаар системтэй судалгаатай, дэлхийн анхны олон хэлний ухаалаг мэргэжлийн толь бичиг болохын хувьд, “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” -ийн онцлог шинж, давуу тал нь юу вэ?

Лянь Юймин: “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” бол “Дижитал толь” -ын дараа хэрэгжүүлж буй Үндэсний их өгөгдлийн (Гүйжөү) нэгдсэн туршилтын бүсийн бас нэгэн шинэлэг туршлага төдийгүй энэ бол Хятадын их өгөгдлийн онолын шинэчлэл, стандарт инновацийн дэлхий дахинд гарч байгаагийн илрэл юм. Үүнд нэвтэрхий толь, эрх бүхий зөвшөөрөл, олон хэл дээрх харьцуулалт, ухаалаг туршилт гэсэн дөрвөн шинжтэй.

“Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” нь дэлхий дахины хэл соёлын орчин болон ирээдүйг харах өнцгийг агуулсан ба их өгөгдлийн сан, их өгөгдлийн стратеги, их өгөгдлийн технологи, их өгөгдлийн эдийн засаг, их өгөгдлийн санхүү, их өгөгдлийн засаглал, их өгөгдлийн стандарт, их өгөгдлийн аюулгүй байдал, их өгөгдлийн хууль зэрэг есөн системчилсэн бүтцийг агуулсан бөгөөд нэгдсэн стандартчилагдсан, олон улсын нийтлэг дүрэм журамд нийцсэн, олон хэлний академик нэр томьёоны системийн хэллэгийн системд бүртгүүлсэн. Эрх бүхий зөвшөөрөл нь Үндэсний шинжлэх ухаан техникийн нэр томьёо тогтоох комисс нь дотоод гадаадын олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хамаарал бүхий эрдэмтдийн материалыг нэгтгэсний үндсэн дээр шинжээчдийн бүлгийн ажилд “Үндэсний Шинжлэх Ухаан Технологи Нэр томьёог хянан тогтоох комиссын шинжлэх ухаан, техникийн нэр томьёоны зарчим, арга зүйн хувьд салбар болон хүрээг ангилж, нэр томьёоны мэргэжлийн шалгалт явуулснаар “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь”-д эрх бүхий зөвшөөрлийг олгосон билээ.

Хятад, Араб, Англи, Франц, Герман, Итали, Япон, Солонгос, Португали, Орос, Испани, Камбож, Еврей, Индонез, Малайз, Монгол, Перс, Серби, Тайланд, Турк, Урду зэрэг 20 хэл дээр  харьцуулалт хийгдэж, дэлхийн улс орнуудад их өгөгдлийн толийн талаарх мэдлэгийг амархан, үнэн зөв, ухаалаг байхаар мөн илүү өргөн хүрээнд их өгөгдлийн ерөнхий стандарт нэр томьёог хэл болон салбар дамнаж хүргэх үүрэгтэй.

Ухаалаг туршилт нь мэдлэгийн график, аудио уншигч, платформуудын холбоосын функцуудыг эхний шалгуураар нэгтгэж, оюунлаг байдал, платформ дээр суурилсан, системчлэгдсэн унших туршилтыг бүтээх, Мөн их өгөгдлийн судалгаа нь “Дижитал үүлэн платформ”, “Торгоны замын дижитал холбоо”, “Онлайн дижитал нэр томьёоны толь”, “Дижитал Гуй Ян индекс”, ” Дижитал номын сан” зэрэг олон хэлний ухаалаг  платформуудаар дамжуулан “Дэлхийн олон улсын хэлтэй их өгөгдөл хуваалцах үйлчилгээний платформ” хийж, үүгээр дамжуулан олон нийтийн тусын тулд, бүхнийг багтаасан олон хэл дээрх их өгөгдлийн нөөц ба дижиталжсан мэдээллийн үйлчилгээг  нэмэгдүүлнэ.

Сурвалжлагч: “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь ” хэвлэгдсэний дараа “Дижитал Инженерчлэл” -ийн хүрээнд ямар тодорхой ажлууд хийгдэх вэ?

Лянь Юймин: “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь бичиг” -ийг хэвлэн гаргасан нь “Дижитал толь бичгийн инженерчлэл” -ийн үүсэл хөгжлийн томоохон үе шат юм. Үүний үндсэн дээр бид “Дижитал толь бичгийн инженерчлэл” -ийн үр дүнг олон улсад сурталчлах, хэрэглээг нэвтрүүлэх болон дэлхийн дижитал соёл иргэншлийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор дараах гурван томоохон арга хэмжээг явуулж байна.

Нэгдүгээрт, бид их өгөгдлийн дүрмийг гаргах эрхийг авахын тулд “Дижитал толь” гэсэн үндсэн агуулга бүхий стандарт системийг бий болгох юм. Тиймээс бид дижитал толь болон “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” дээр үндэслэсэн судалгаагаа улам гүнзгийрүүлж, цаашлаад НҮБ-ын албан ёсны олон хэл дээрх Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь бичиг болгон дэвшүүлэхээр зэхэж байгаа бөгөөд ингэснээр их өгөгдлийн хэлний тал дээрх харилцаа холбоо, мөн шинжлэх ухаан, технологийн харилцан солилцоог улам бүр өргөжүүлж дэлхийн томоохон улсуудын хооронд гүүр болон холбож өгнө. Үүний зэрэгцээ бид олон улсын хэмжээнд их өгөгдлийн нэр томьёог өргөн дэлгэрүүлж, түүний ашиглалтыг сурталчилж, мөн Хятад дуу хоолойгоор Хятадад болсон үйл явдлыг өгүүлнэ.

Хоёрдугаарт, Дижитал Гуй Ян индексийг тэргүүлэх чиглэлийн индекс систем болгож, их өгөгдлийн хөгжлийн чиглүүлэгч болгох явдал юм. “Их өгөгдлийн цэнхэр ном” -ийг тээгч болгон дэлхийн дижитал өрсөлдөх чадварын индекс, их өгөгдлийн хөгжлийн индекс, их өгөгдлийн аюулгүй байдлын индекс, их өгөгдлийн дүрмийн индекс, их өгөгдлийг үргэлжлүүлэн судалж, шинэчлэх, үргэлжлүүлэн шинэчилж, мөн үргэлжлүүлэн 6 том индексийг болох дэлхийн дижитал өрсөлдөх чадварын индекс, их өгөгдлийн хөгжлийн индекс, их өгөгдлийн  аюулгүй байдлын индекс, их өгөгдлийн дүрмийн индекс, их өгөгдлийн санхүүгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх индекс, засаглалын технологийн индекс гэх индексээс бүрдсэн Дижитал Гуй Ян индексийг үргэлжлүүлэн гаргаж, ингэснээрээ Хятадын их өгөгдлийн хөгжлийн цогц түвшинг иж бүрэн хэмжиж, үнэлж, цаашлаад манай орны үндэсний өрсөлдөх чадвар болон дэлхийн засаглалд оролцох чадварыг дээшлүүлэхэд суурь тавих явдал юм.

Гуравдугаарт, “Их өгөгдлийн олон хэлний үйлчилгээний дэлхийн хамтын платформ ” бүхий платформын системийг бий болгох нь их өгөгдлийн олон улсад нөлөөлөх нөлөөг нэмэгдүүлэх үндсэн дэмжлэг болно. Дижитал нэр томьёоны мэдээллийн сан, Дижитал толь бичгийн дуут мэдээллийн сан, дижитал толь бичгийн материалын санг үндсэн цөм болгож,  “Дижитал үүлэн платформ”, “Торгоны замын дижитал холбоо”, “Онлайн дижитал нэр томьёоны толь бичиг” гэсэн гурван нэр томьёоны платформыг үргэлжлүүлэн байгуулах гэж байгаа. Мөн Гуй Ян индекс дээр суурилсан “Дижитал Гуй Ян индексын толь” гэсэн талбарыг байгуулах, дижитал мэдлэгийн платформын дэмжлэгтэйгээр бид “дижитал номын сан” -г үргэлжлүүлэн байгуулна. Цаашлаад, дэлхийн улс орнуудад тав тухтай, үнэн зөв, ухаалаг их өгөгдлийн нэр томьёоны мэдлэг олгох үйлчилгээг үзүүлэхийн хажуугаар “Хятад мэдлэг” -ийг олон улсад түгээх, сурталчлах ажлын хүрээнд, “Их өгөгдлийн олон хэлний үйлчилгээний дэлхийн хамтын платформ”- ыг нээлттэй эх үүсвэр, нээлттэй динамик мэдээллийн сан, дэлхий нийтийн хэл хоорондын платформ болгох зорилгоор байгуулах болно.

Сурвалжлагч: “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” дэлхийн маш олон салбар, хүрээ хооронд харилцааны гүүр болсон, энэ нь өгөгдлийн хөндий Гуй Ян болон Хятадад, цаашлаад дэлхий дахинд ямар эерэг нөлөө үзүүлсэн бэ?

Лянь Юймин: Гуй Яны хувьд Хятадын өгөгдлийн хөндийг бренд болгох,  даяарчлахад улам бүр түлхэц болсон бөгөөд Хятадын  өгөгдлийн хөндийг дэлхийн тавцанд гарахад тусалсан юм. Даяарчлалын энэ үед, нэр томьёо нь шинжлэх ухаан, технологи хоорондын өрсөлдөөн болон шинжлэх ухаан, технологийн үг хэлэх эрхийн төлөөх өрсөлдөөн бүхий шинэ талбар болоод байна. Гуй Ян нь улсын их өгөгдлийн нэгдсэн туршилтын бүсийн үндсэн хэсэг, үндэсний шинжлэх ухаан техникийн нэр томьёо тогтоох комисстой хамтран энэ салбарт шинэлэг судалгаа, нэр томьёоны стандартыг ухаалаг сурталчлах ажлын эхлэл, шинжлэх ухаан, технологийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн салбарын дүрмийг боловсронгуй болгоход орлуулшгүй хувь нэмэр болсон ба их өгөгдлийн стандартын платформд шинэ өндөрлөгийг эзэллээ. Түүнчлэн “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” –ийг судалж,  хэвлүүлсэн нь Гуй Жөү мужийн Гуй Ян хотын өндөр зэрэглэлийн нээлттэй байдалд хүчтэй нөлөөлж, “Хүчирхэг муж” стратегийг хэрэгжүүлэхэд том түлхэц болно.

Үндэсний төвшинд авч үзвэл энэ нь Хятад улсыг дижитал соёл иргэншлийн эрин үед олон улсад үг хэлэх эрхээ тодотгоход туслах болно. Хэл бол өөр улс орны үүд хаалгыг, мөн ирээдүйн хаалгыг онгойлгох түлхүүр байдаг бөгөөд эдгээр  хэлний харилцан уялдаа холбоо нь “Хятадын мэдлэг” -ийг олон хэлээр түгээн дэлгэрүүлэх, мөн их өгөгдлийн эрин үед олон улсад үг хэлэх эрхээ тодотгоход ашиглах хүч болох түлхүүр юм. “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь бичиг” нь Хятад хэл дээрх их өгөгдлийн нэр томьёог суурь болгож олон хэл дээрх ойлголтын системийг бий болгож, дэлхийн улс орнуудын дунд их өгөгдлийн хувьд стандарт, нэгдсэн байдалтай байлгаж ,мөн дэлхийн олон улсад хялбар, үнэн зөв, ухаалаг болгох нь Хятадын их өгөгдлийн онол болон стандартын инновацийн дэлхийд гарч байгаагийн чухал тэмдэг юм. Үндэсний шинжлэх ухаан техникийн нэр томьёо тогтоох комисс-ийн үзэж байгаагаар бол “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь”-ийг хэвлэн гаргах нь Хятадын олон улсад үг хэлэх эрхээ нэмэгдүүлэх болон их өгөгдлийн салбарт дүрэм тогтоох эрхийн хүчийг ихээхэн нэмэгдүүлж, Хятадад төдийгүй дэлхийд энэ салбар өндөр түвшинд хөгжихөд нь түлхэц болж, их өгөгдлийн мэдлэгийг дэлхий дахинд сурталчилж тараах болон хамтран ажиллахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Бүх дэлхий нийтийн талаас авч үзвэл энэхүү ном нь “Бүс ба зам” бүтээн байгуулалтыг сурталчлах, мөн хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй цогц бий болоход эерэг үүрэг гүйцэтгэнэ. “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь” нь дэлхийн анхны олон хэлний “Дижитал толь” болсон гэдэг дээр үндэслэн бусад хэл дээрх хувилбаруудыг улам өргөжүүлсэн ба хятад, араб, англи, франц, герман, итали, япон, солонгос, португал, орос, испани, камбож, еврей, индонез, малай, монгол, Перс, Серби, Тайланд, Турк, Урду гэх хэлнүүдийн Хятад болон бусад хэлнүүдийн харьцуулалтын хэлбэрийг сайжруулж, хэлний аймгууд болох  Хятад-Түвд хэлний аймаг, Энэтхэг-Европ хэлний аймаг,Алтайн хэлний аймаг,  Өмнөд Азийн хэлний аймаг, Ази-Африк хэлний аймаг болон Австронезийн хэлний аймгийг хамарснаар хэл ашиглалтын хүрээ нь дэлхийн зургаан тивийг хамарч буй бөгөөд ялангуяа “Бүс ба Зам” дагуух улс орнуудад их өгөгдөл болон түүний ашиглалтыг сурталчлах, дижитал эдийн засгийн хөгжлийг хурдасгах таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм. Бүс ба замын “Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбоо” нь “Их өгөгдлийн нэр томьёоны нэвтэрхий толь бичиг” нь дэлхий даяар болон Бүс ба замын дагуух улс орон, бүс нутгуудад “Дижитал Хятад” -ыг ойлгох эрх бүхий загварыг өгч, хүн төрөлхтний нийтлэг хувь заяанд гүн гүнзгий санаа тавьж буйгаа илэрхийлж буйг харуулж байгаа гэж үзэж байгаа аж.