Аадар бороо, үер Хятадыг сүйтгэж байна

10 -р сараас эхлэн орсон борооны улмаас Хятадын Шаньси мужид хүчтэй үер болж, хөрсний нуралт үүсч, одоог хүртэл далан, төмөр зам, 17 мянга гаруй барилга нурсан гэж Энэтхэгийн телевизийн мэдээ South China Morning Post -аас иш татан мэдээлэв. Түүнчлэн үерийн улмаас тус бүс нутгийн 60 нүүрсний уурхайн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд энэ нь цахилгаан тасрахтай хэдийнэ тэмцээд байгаа Хятадад цаашид эрчим хүчний хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна.

Цааш унших